Олимп, дэлхийн аварга Японы алдарт жүдоч Шохэй Оно зодог тайлж, Англи улсад дасгалжуулагч бэлтгэх сургалтад ажиллахаар болжээ

Олимп, дэлхийн аварга Японы алдарт жүдоч Шохэй Оно зодог тайлж, Англи улсад дасгалжуулагч бэлтгэх сургалтад ажиллахаар болжээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д 2016 онд Рио-де-Жанейро, 2021 онд Токиогийн олимпод дараалан хоёр дахь удаагаа түрүүлсэн Шохэй Оно (Асахи Касэй)  зодог тайлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Бүх Японы жүдо бөхийн холбоо өнөөдөр /2022.12.15/ түүнийг (Зэнжүрэн)-ээс хассан  гэдгээ мэдэгдэв. Шохэй Оно бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэд хэдэн тэмцээнийг өнжих шаардлагатай болсон тул энэ сард Бүх Японы жүдо бөхийн холбооноос  хасчээ. Мөн тэрбээр японы аварга шалгаруулах тэмцээнд нээлттэй жинд оролцсон ч биеийн байдлаас үүдэж амжилт гаргаж чадаагүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Улмаар Япон Улсын домогт бөх Шохэй Оно ийнхүү 30 насандаа зодог тайллаа. Мөн цаашид Японы Олимпийн Хорооноос (JOC) хэрэгжүүлж буй.  Ирэх онд спортын багш нарыг гадаадад сургах хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй талаар мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Шохэй Оно Англи улсад дасгалжуулагч бэлтгэх сургалтад 2 жил ажиллахаар болсон талаар гуравдугаар сарын 7-ны өдөр Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор зарлав. Тэрбээр энэ үеэр “Жүдо бол миний хувьд хэзээ нэгэн цагт зодог тайлдаг биш, насан турш үргэлжилдэг ажил” хэмээжээ.