"Украины ард түмнийг зовлон зүтгүүрт хүргэсэн мөргөлдөөнийг арилгахын тулд НҮБ шаардлагатай хүчин чармайлтаа гаргана" гэж Антонио Гутерриш мэдэгджээ

"Украины ард түмнийг зовлон зүтгүүрт хүргэсэн мөргөлдөөнийг арилгахын тулд НҮБ шаардлагатай хүчин чармайлтаа гаргана" гэж Антонио Гутерриш мэдэгджээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр /2023.03.08/ Украины нийслэл Киевт айлчиллаа. Тэрбээр ОХУ, Украины дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа Украинд айлчилж байгаа юм.

Тодруулбал, Антонио Гутерриш Киевт хийсэн айлчлалын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “НҮБ-ын зуучлалаар Хар тэнгисийн үр тарианы санаачилга гарч, үүний ачаар Украины боомтуудаас 23 сая тонн үр тариа экспортолжээ. Энэхүү санаачилга нь дэлхийн хүнсний үнийг 20 орчим хувиар бууруулж хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн хүмүүст асар их тусламж үзүүлсэн юм. Уг санаачлаг буюу энэ оны гуравдугаар сарын 18-нд /2023.03.18/ дуусгавар болох “Хар тэнгисийн хэлэлцээр”-ийг сунгаж, үр тариа, бордоо экспортлоход Хар тэнгисийн дэд бүтцийг ашиглах хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь чухал” гэдгийг онцолжээ.

ВИДЕО: