BTS хамтлагийн Шюга төрсөн өдрөө тохиолдуулан Турк, Сирийн газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд 100 сая воны хандив өргөжээ

BTS хамтлагийн Шюга төрсөн өдрөө тохиолдуулан Турк, Сирийн газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд 100 сая воны хандив өргөжээ

Өнөөдөр /2022.03.09/ BTS хамтлагийн гишүүн Шюга /Мин Юнги/ төрсөн өдрөө тохиолдуулан Турк, Сирийн газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд 100 сая вон буюу ойролцоогоор 75.900 ам.долларын хандив өргөжээ.

Тодруулбал, БНСУ-ын хүүхдийг ивээх төрийн бус байгууллага (ТББ)-ын зүгээс "BTS-ийн гишүүн Шюга газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсад яаралтай тусламж үзүүлэхэд зориулж 100 сая вон [ойролцоогоор 75,900 доллар] хандивласан" гэж мэдэгджээ. Энэ талаар Шюга, “Газар хөдлөлтөөс болж маш олон хүүхэд, гэр бүл хохирол амссан. Хохирогчдод эмгэнэл илэрхийлье. Энэхүү хандив нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхдүүдэд бага ч болов тус болно гэж найдаж байна” гэжээ. Хандивыг хөнжил, гудас, хичээлийн хэрэгсэл болон гамшигт өртсөн бүс нутагт шаардлагатай бусад хэрэгцээт зүйлсийг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Өмнө нь алдарт BTS хамтлагийн гишүүн Мин Юнги нь төрсөн өдрөө тохиолдуулан ой хээрийн түймэрт нэрвэгсэд болон хорт хавдартай хүүхдүүд, мөн Ковидоос урьдчилан сэргийлэх бусад зүйлсэд хандив өргөж байжээ.

Эх сурвалж: Soompi