Гүржид өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд ард түмэн нь ялж, эрх баригчид хуулиа татахаар болжээ

Гүржид өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд ард түмэн нь ялж, эрх баригчид хуулиа татахаар болжээ

Гүржийн нийслэл Тбилисид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн "Гадаадын агентуудын тухай" хуулийн төслийг тус улсын парламентаас эргүүлэн татсан тухай олон улсын хэвлэлүүд өчигдөр /2023.03.09/ мэдээллээ.

Тодруулбал, эмх замбараагүй байдлын улмаас эрх баригч “Гүржийн мөрөөдөл — ардчилсан Гүрж” нам хуулийн төслөө эргүүлэн татахаар болсон аж. Эрх баригч намын мэдэгдэлд “Бид улс орныхоо энх тайван, амгалан тайван байдал, эдийн засгийн хөгжил, түүнчлэн Гүржийн Европын интеграцчлалын зам дахь ахиц дэвшилд хамгийн их анхаарал хандуулах ёстой. Иймд бид хуулийн төслөө эргүүлэн татан авч байна” гэж дурдагджээ