ВИДЕО: Украины ерөнхийлөгч В.Зеленьскийн дуу "Billboard"-ийн жагсаалтад багтжээ

ВИДЕО: Украины ерөнхийлөгч В.Зеленьскийн дуу "Billboard"-ийн жагсаалтад багтжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленьский болон дуучин Брэд Пэйсли нарын хамтарсан "Same Here" дуу "Billboard"-ийн хамгийн их борлуулалттай дижитал дууны жагсаалтын 7-д бичигджээ.

Тодруулбал, Америк уран бүтээлч Брэд Пэйсли нь Украины ерөнхийлөгч В.Зеленьскийн үг хэлж буй дуу хоолойг дуундаа ашигласнаар хамтарсан уран бүтээл болгожээ. Мөн өөр олон улс орны төрийн тэргүүнүүд "Billboard"-ийн жагсаалтад багтаж байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Обама болон Ж.Кеннеди нарын хоолойг ашигласан уран бүтээлүүд уг жагсаалтад багтаж байсан удаатай аж.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу

ВИДЕО: