Бригадын генерал Г.Болор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенээс “IWOC” шагналыг гардан авч буйг онцоллоо

Бригадын генерал Г.Болор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенээс “IWOC” шагналыг гардан авч буйг онцоллоо

Энэ гуравдугаар сарын 08-ны өдөр 14:00 цагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон билээ.

Тус үеэр 2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгосон бөгөөд энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор шалгарсан талаар бид өмнө мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр /2023.03.10/ АНУ-ын Ази Номхон далайн хэвлэл мэдээллийн төвөөс онцолжээ.