Ши Жиньпин Хятадыг хязгааргүй олон жил удирдагч анхны дарга болов

Ши Жиньпин Хятадыг хязгааргүй олон жил удирдагч анхны дарга болов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа улиран сонгогдсон Хятадын түүхэн дахь анхны удирдагч боллоо.

Тодруулбал, тус шийдвэрийг БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2952 депутат бүгд санал нэгтэйгээр өнөөдөр /2023.03.10/ баталсан байна. Сонирхуулахад, Ши Жиньпин 2013 оноос хойш Хятадын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2018 онд тус улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулж, БНХАУ-ын даргын албан тушаалыг тэрээр хязгааргүй олон жил хаших боломжтой болсон юм. БНХАУ-ын үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө тэрээр зөвхөн хоёр удаа дараалан ажиллах боломжтой байсан ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө