"Порно од" С.Даниэлсийн шүүх хуралтай холбогдуулж Д.Трампыг тангарагтны шүүхэд мэдүүлэг өгөхийг урьжээ

"Порно од" С.Даниэлсийн шүүх хуралтай холбогдуулж Д.Трампыг тангарагтны шүүхэд мэдүүлэг өгөхийг урьжээ

Нью-Йоркийн прокурорууд АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг Сторми Даниэлсийн хэргийн шүүх хуралд мэдүүлэг өгөхийг урьсан гэж түүний өмгөөлөгч нь баталсан байна.

Тодруулбал, Манхэттэний дүүргийн прокурор экс Ерөнхийлөгч Д.Трампыг порно киноны од Сторми Даниэлсид нууцаар мөнгө төлсөн хэргээр таван жилийн турш шалгагдаж байгаа юм. Д.Трампыг тангарагтны шүүх хуралд урьсан ч түүнийг буруутгаж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь хэргийг яллах хангалттай нотлох баримт байгаа эсэхийг тогтоохын тулд прокурор оролцдог байна. Тус хэргийг нууцалж байгаа бөгөөд Д.Трампын туслах зэрэг хэд хэдэн хүн энэ хэрэгт мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө