АНУ-ын Эль-Монте хотод Мексикийн гурван иргэний зөөвөрлөж явсан нэг сая фентанил эмийг хураажээ

АНУ-ын Эль-Монте хотод Мексикийн гурван иргэний зөөвөрлөж явсан нэг сая фентанил эмийг хураажээ

Мексикийн гурван иргэн нэг сая фентанил шахмал авч явсан хэргээр Эль-Монте хотод саатуулагдсан тухай АНУ-ын Хууль зүйн яам пүрэв /2023.03.09/ гарагт мэдээллээ.

Тухайлбал, мэдүүлгийн дагуу мягмар /2023.03.07/ гарагт 28 настай Флоренсио Камачо Аллан, 29 настай Жерардо Гайксола Патино, 25 настай Алекс Валдез Ороз нар Эль Сегундо дахь “Denny’s” ресторанд хоёр худалдан авагчтай уулзаж 10 мянган фентанил эм зарж, нэг сая үрэл зарах талаар ярилцсан байна. Мэдүүлэгт үндэслэн прокуроороос Аллан, Гайксола Патино нарыг худалдан авагчид 10 сянган фентанил эм 7500 ам.доллароор зарсан гэж буруутгажээ. Лхагва /2023.03.08/ гарагийн өглөө тэд хар тамхи худалдаж авахаар төлөвлөж Жетта дээр уулзах үед мөрдөн байцаагчид агаарын болон газрын хяналт хийж Мексикийн Синало хотын оршин суугчдыг Эль-Монте хотын Холидэй зочид буудлын орчимд саатуулан хар тамхийг хураан авчээ.