Украины туялзуур сэлмэний холбоо оросуудыг тэмцээнд оруулах шийдвэрт эгдүүцэж байна

Украины туялзуур сэлмэний холбоо оросуудыг тэмцээнд оруулах шийдвэрт эгдүүцэж байна

Украины туялзуур сэлмэний холбооноос оросуудыг хүлээн зөвшөөрсөнд “FIE-ийн шийдвэрт бид маш их цочирдож, уурлаж байна. Тус улсын Үндэсний олимпын хороо, Спортын яамтай зөвшилцөнө” гэжээ.

Тодруулбал, Украины туялзуур сэлмэний холбоо оросуудыг тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасанд эгдүүцэж байгаа аж. Өнөөдөр Олон улсын туялзуур сэлмэний холбоо (FIE) Орос, Беларусын тамирчдыг холбооноос зохион явуулах тэмцээнд оролцохыг зөвшөөрөв. Энэхүү шийдвэрийг FIE-ийн ээлжит бус их хурлаар 89 гишүүн дэмжсэн, 46 гишүүн нь татгалзсан санал хураалтаар гаргасан байна.

Украины туялзуур сэлмэний холбооны мэдэгдэлд “Бид энэхүү шийдвэрт маш их цочирдож, эгдүүцэж байгаа тул нэн даруй тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулж, ОУХМ-ийн шийдвэрт ямар хариу үйлдэл үзүүлэх, түүнийг давж заалдаж болох талаар зөвлөлдөж байна. Амралтын өдрүүдэд бид холбооны гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, Украины ҮОХ, Спортын яамтай зөвлөлдөх болно” гэж дурджээ.