"Монголчуудын хандивласан "монгол гэр"-үүдийг ашиглахад бэлэн боллоо" гэж Туркийн тал мэдэгджээ

"Монголчуудын хандивласан "монгол гэр"-үүдийг ашиглахад бэлэн боллоо" гэж Туркийн тал мэдэгджээ

Турк, Сирийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянга барилга нурсан. Иймд Монгол улс 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа илгээсэн бол, иргэд аж ахуй нэгжүүд хамтарч “Гэр” хандивын аяныг зохион байгуулсан. 

Тэгвэл монголчуудын хандивласан “монгол гэр”-үүдийг Туркийн тал онгоц гарган, агаарын хөлгөөр тээвэрлэн авч явсан. Тэгвэл монголоос очсон гэрүүдийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн болсон байна. Энэ талаар Туркийн албаны эх сурвалж, “нөхөн сэргээх болон төрөл бүрийн үйл ажиллагаанд ашиглах майхан /монгол гэр/-ууд маань зохицуулалтын дагуу ашиглалтад ороход бэлэн боллоо” гэж мэдээлжээ.