Оросуудад буудуулж амиа алдсан "олзны цэрэг"-ийг Украины баатар цолоор нэхэн шагнаж буйгаа В.Зеленский зарлажээ

Оросуудад буудуулж амиа алдсан "олзны цэрэг"-ийг Украины баатар цолоор нэхэн шагнаж буйгаа В.Зеленский зарлажээ

Украины зэвсэггүй, олзны цэргийг “Украин мандтугай” хэмээн хэлсний дараа буудан, амь насыг хөнөөж байгаа дүрс бичлэг дэлхий нийтэд тарсан. Дүрс бичлэг дээр зэвсэггүй эр нуувчны хажууд тамхи татан зогсох бөгөөд “Украин мандтугай” хэмээн хэлсний дараа түүнийг автомат буугаар буудан хөнөөж байгааг харуулах бөгөөд дүрс бичлэгийн цаана орос хэлээр хараалын үгс хэлдэг.

Тэгвэл амиа алдсан Украины цэргийн алба хаагч нь Александр Мациевск болохыг тогтоож, тэрээр Черниговын нутаг дэвсгэрийн хамгаалалтын мэргэн буудагч байсан бөгөөд түүнийг 2022 оны гуравдугаар сард цэргийн албанд дуудаж, арванхоёрдугаар сарын сүүлээр сураггүй алга болсон аж.

Харин Александр Мациевскийн цогцсыг хоёрдугаар сард эх оронд нь авчирсан байна. Улмаар Украины ерөнхийлөгч В.Зеленский амиа алдсан цэрэг Александр Мациевскийд “Украины баатар цол" нэхэн олгож буйгаа зарласан байна.