Монголоос ОХУ-руу айраг, ааруул нэвтрүүлэхийг завдсан иргэдийг саатуулсан талаар мэдээлжээ

Монголоос ОХУ-руу айраг, ааруул нэвтрүүлэхийг завдсан иргэдийг саатуулсан талаар мэдээлжээ

ОХУ-ын Буриадын Наушки, Хиагтын шалган нэвтрүүлэх боомт дээр Россельхознадзорын байцаагчид хилээр нэвтрүүлэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлсэн талаар мэдээлжээ.

Тодруулбал, тус улсад хууль бусаар хоёр кг ааруул, нэг кг айраг оруулахыг завдсан иргэдийг саатуулсан гэх бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон. Учир нь халдварт өвчний хувьд тааламжгүй орноос оруулж ирсэн гэж үзэн захиргааны хэрэг үүсгэж, зөрчлийн тухай хуулиар уг бүтээгдэхүүнүүдийг устгахаар болсон гэжээ.

Эх сурвалж: Baikal.daily