Даниел Роер: Би энэ шагналыг дэлхийн бүх улс төрийн хоригдлуудад зориулахыг хүсэж байна

Даниел Роер: Би энэ шагналыг дэлхийн бүх улс төрийн хоригдлуудад зориулахыг хүсэж байна

Канадын найруулагч Даниел Роер Оскарын шагнал гардуулах ёслол дээр “Навальный” кино “Шилдэг баримтат кино” шагналыг хүртлээ.

Тодруулбал, Даниел Роерийн найруулсан тус кинонд Украины улс төрч Алексей Навальный Берлиний Чаритед сэхээ амьдруулахаас сэрэх үеэс эхлэн 2021 оны нэгдүгээр сард ОХУ-д очих хүртэл зураг авалтыг хийжээ. Мөн Оскарын шагнал гардуулах ёслолд улс төрчийн эхнэр Юлия Навальный хүүхдүүдийн хамт оролцсон байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр Даниел Роер “Би энэ шагналыг Алексей Навальный болон дэлхийн бүх улс төрийн хоригдлуудад зориулахыг хүсэж байна. Алексей, бид бүгдэд хандсан таны чухал захиасыг дэлхий мартаагүй байна. Бид дарангуйлагчдын эсрэг зогсохоос айх ёсгүй." Юлия Навальный /Алексей улстөрчийн эхнэр/: “Нөхөр маань зүгээр л үнэн үг хэлснийхээ төлөө, ардчиллыг хамгаалсныхаа төлөө шоронд байгаа. Алексей би чамайг эрх чөлөөтэй, манай улс эрх чөлөөтэй болох өдрийг мөрөөддөг. Хүчтэй байгаарай хайрт минь."