ВИДЕО: "Израилын засгийн газар шүүгчээ томилдог болохыг иргэд нь эсэргүүцэж" 500 мянган хүн оролцсон жагсаал болжээ

ВИДЕО: "Израилын засгийн газар шүүгчээ томилдог болохыг иргэд нь эсэргүүцэж" 500 мянган хүн оролцсон жагсаал болжээ

Израилын хэд хэдэн хотод “Нетаньяхугийн засгийн газар болон шүүхийн шинэчлэл”-ийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал өчигдөр /2023.03.12/ болсон байна. Тус "жагсаалд  500 мянган хүн оролцсон, хамгийн том арга хэмжээ нь Тель-Авив хотод болсон" гэж Jerusalem Post болон Haaretz сонин мэдээлжээ. 

Харин тус жагсаалын үеэр ноцтой хэрэг, зөрчил бүртгэгдээгүй бөгөөд авто зам хаасан гурван хүнийг түр саатуулсан гэжээ. Израилд болсон дээрх жагсаалын шалтгаан нь “тус улсын шүүгчдийг сонгох эрхийг Засгийн газарт өгч, Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарласан” явдалд иргэд нь эсэргүүцэж ийнхүү жагссан байна. Учир нь энэхүү шинэчлэл нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж болзошгүй гэж жагсагчид үзжээ.