БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүрэн эрхийн анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүрэн эрхийн анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн буюу анхны гадаад айлчлалаа стратегийн түнш ОХУ-аас эхлэхээр болжээ. Харин дараа нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих аж. 

Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д очиж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөжээ. Мөн Украины дайн эхэлснээс хойш анх удаагаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцахаар төлөвлөж байгаа бөгөөд Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа В.Зеленскийтэй утсаар ярилцаж магадгүй хэмээн WJS  албан бус эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

Хятад улс Украинд энх тайвныг тогтооход зуучлах санал тавьж байгаатай холбогдуулан айлчлал хийхээр төлөвлөж буй аж. Гэвч Бээжин Орост дипломат дэмжлэг үзүүлж байгаа тул барууны орнууд энэхүү айлчлалыг Орос, Украины мөргөлдөөнийг зогсоох зуучлал эсэхэд эргэлзэж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө