ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Буриадад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Буриадад айлчилна

Албан бус мэдээллээр буюу Буриадын нисэхийн үйлдвэрийн ажилчдын мэдэгдэж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Буриадад /2023.03.15/айлчилна.

Энэ үеэрээ Буриадын Улаан-Үд хотын нисэхийн үйлдвэрт ирж, ажлын нөхцөл байдалтай нь танилцах болсон байна. Иймд үйлдвэр, ойролцоох барилгуудын дээвэр дээр мэргэн буудагчдыг байрлуулах бэлтгэл хийгдэж, үйлдвэрийн дарга нарыг зочид буудалд ковидын карантинд оруулаад байгаа юм. Владимир Путин хамгийн сүүлд 2017 онд Буриадад ирж байсан юм.