Өнөөдөр /2023.03.15/ “Хар тэнгис”-ийн олон улсын усан хил дээр нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн MQ-9 загварын нисгэгчгүй онгоц /дрон/-ыг Оросын сөнөөгч онгоцноос устгасан гэсэн мэдээлэл олны анхааралд ороод байна.
Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийсэн байна. Тус мэдээлэлд, “Гуравдугаар сарын 14-ний өглөө Оросын хил рүү чиглэн явж байсан АНУ-ын нисгэгчгүй онгоц Хар тэнгисийн дээр илэрсэн. Ингээд нисгэгчгүй онгоцыг илрүүлэхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах хүчний жижүүрийн байлдагчдыг агаарт хөөргөсөн. Москвагийн цагаар 09:30 цагийн орчимд огцом маневр хийсний үр дүнд MQ-9 загварын нисгэгчгүй онгоц өндрөө алдаж, хяналтгүй нислэг үйлдэж, улмаар усны гадаргуутай мөргөлдсөн. Тус нисгэгчгүй онгоц нь цэргийн тусгай ажиллагаа явуулах зорилгоор тогтоосон агаарын орон зайн хил хязгаарыг зөрчсөн” гэжээ.
Харин АНУ-ын Европын командлалын мэдээлснээр, “нисгэгчгүй онгоц нь олон улсын агаарын орон зайд ердийн ажиллагаа явуулж байсан бөгөөд Оросын сөнөөгч онгоцнуудын нэгэнд нь оногдсон. Оросын нисэх онгоцны үйлдэл нь "мэргэжлийн бус" гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Varlamov news