ВИДЕО: Японд орон гэргүй гадаад иргэд ихсэж, Итали эр амиа хорлосон хэрэг гарсан талаар мэдээлжээ

ВИДЕО: Японд орон гэргүй гадаад иргэд ихсэж, Итали эр амиа хорлосон хэрэг гарсан талаар мэдээлжээ

Япон улсад гадаадын иргэд гудамжинд амьдрах нь ихсэж, Токиогийн цагаачдын хорих газарт Итали эр амиа хорлосон хэрэг гарсан талаар тус улсын хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд онцлон мэдээлжээ.

Тодруулбал, амиа хорлосон залуу орон гэргүй тэнүүчлэн амьдардаг нэгэн байсан бөгөөд амьд байх үедээ өөрийн олон бичлэгээ нийтэлж байсан нь ийнхүү орон гэргүй гадаад иргэдийн тоо яагаад эрс нэмэгдсэн талаар тус улсын төрийн бодлогод нөлөөлөхүйц хэлэлцүүлгийг эхлүүлсэн гэжээ. Итали эрэгтэй нь анх 2005 онд Японд очиж байсан бөгөөд график дизайнер мэргэжилтэй нэгэн байсан аж.

Япон бүсгүйтэй гэрлэсэн ч хүнд өвчин тусаж салахаар болжээ. Улмаар 2020 онд тус улсад оршин суух статусаа алдаж Японы гадаад иргэдийн харьяатын албанд баривчлагдан хэсэг хугацаанд хоригдож суллагдсан байна. Харин сүүлд нь түүнийг японд оршин сууж болох боловч "ажил хийх хориотой" гэсэн заалттай журамд оруулсан тул ажилгүй мөнгөгүй болсноор гудамд амьдрах болжээ. Иймд тэрбээр 2 жилийн турш Токио хотын ойролцоо голын гүүрний доор амьдарч эцэст нь амиа хорлосон гэж мэдээлжээ.

Эх сурвалж: TBS news

ВИДЕО: