"Ослын үеийн удирдлагын тогтолцоо-хариу арга хэмжээ" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

"Ослын үеийн удирдлагын тогтолцоо-хариу арга хэмжээ" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сард “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг өнөөдөр удирдан явууллаа.

Сургалтад дүүргийн Онцгой комиссын гишүүд, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх байгууллагын удирдлагууд, хороодын Засаг дарга нар, Аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд тус тус хамрагдлаа.