Нийслэлийн эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг хамтран “ухах” Д.Сумъяабазарын саналыг Хятадууд дэмжиж, "LRT" төслийг санхүүжүүлэхээр болжээ

Нийслэлийн эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг хамтран “ухах” Д.Сумъяабазарын саналыг Хятадууд дэмжиж, "LRT" төслийг санхүүжүүлэхээр болжээ

Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадтай хамтран "ухаж”, "Баганан тулгуурт галт тэрэг" буюу LRT төсөлдөө санхүүжилт босгохоор өнгөрсөн хоёрдугаар сард /2023.02/ БНХАУ-ыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛД 42 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН ТООЦОО ГАРЧЭЭ-

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар Хятадын талаас хөрөнгө оруулалт татаж, "LRT", “Шинэ тойрог зам” төслөө хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, тус айлчлалын үеэр 3 тэрбумын нөөцтэй гэгдэж буй Улаанбаатар хотын эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг эргэлтэд оруулах ажлыг БНХАУ-тай хамтран гүйцэтгэх Хотын даргын саналыг Хятадууд дэмжсэн байна.

Тиймээс ч тус улсын Чунчин хотын метроны үйлдвэрээс Монгол Улс LRT, монорейлийг худалдан авахаар болжээ.

LRT төсөл

Мөн ТЭЗҮ-ээр "Баганан тулгуурт галт тэрэг" буюу LRT төслийг хэрэгжүүлэхийн тулд нийт 926 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Хөрөнгө оруулалтын асуудал нь ийнхүү шийдэгдэхээр болсон учир өдгөө тус төслийг хариуцан ажиллаж буй "Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах зэрэг бэлтгэл ажлыг базааж байгаа аж. Тус төслийн хүрээнд эхний ээлжид газар чөлөөлөх ажил хийгдэх бөгөөд энэ хүрээнд нийт 42 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 226 дугаар тогтоолоор “Улаанбаатар хот LRT төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж, ТЭЗҮ-ээ боловсруулж саналаа танилцуулж, улмаар Засгийн газраас шийдвэр гаргуулсны үндсэн дээр төслөө хэрэгжүүлэх”-ийг Хотын дарга Д.Сумъяабазарт даалгасан аж.

Энэ ч утгаараа Хотын дарга Д.Сумъяабазар намын гишүүдтэйгээ ам зөрөн байж хэрэгжүүлэхээр болсон LRT төслөө "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг эргэлтэд оруулж, хэрэгжүүлэхээр болоод байгаа нь энэ ажээ.

LRT төслийг хариуцан ажиллаж буй Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК-ийн мэдээлэл

Сонирхуулахад, Казахстан улс 2011-2020 оны хугацаанд 61,1 километр үргэлжлэх LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг анх 2,3 тэрбум ам.долларт хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн юм. Учир нь Казахстан улс анх “баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө Франц компанитай хамтарч барихаар төлөвлөсөн ч бүтэлгүйтэж, замын уртыг нь 22,4 километр болгон багасгаж, үүндээ БНХАУ-тай хамтарч, тус улсаас 2,5 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай 1,4 тэрбум ам.долларын зээл авч, Засгийн газар нь баталгаа гаргасан ч төсөл нь бүтэлгүйтэж, ашиглах боломжгүй олон тооны тулгуурт баганатай үлдсэн байдаг.