Шинэ Зеландад аюулгүй байдлын үүднээс парламенттай холбоотой төхөөрөмжүүдэд TikTok-ыг хориглолоо

Шинэ Зеландад аюулгүй байдлын үүднээс парламенттай холбоотой төхөөрөмжүүдэд TikTok-ыг хориглолоо

Шинэ Зеланд улс кибер аюулгүй байдлын үүднээс тус улсын парламентын сүлжээнд нэвтрэх боломжтой төхөөрөмжүүдэд TikTok-ыг хориглоно гэдгээ мэдэгдэв.

Хятадын засгийн газар TikTok-ын хятадын толгой компани болох ByteDance-ээр дамжуулан хэрэглэгчдийн байршил, холбоо барих мэдээлэлд хандах боломжтой байж болзошгүй байгаа юм. Иймд дэлхий даяар TikTok хэрэглэгчид уг асуудалд санаа зовж буйгаа илэрхийлээд байна. Түүнчлэн ByteDance эзэмшдэг TikTok нь АНУ-ын 100 сая гаруй хэрэглэгчтэй. Улмаар ТикТок АНУ-ын хэрэглэгчийн мэдээллийг Хятадын засгийн газарт дамжуулдаг байж болзошгүй учир АНУ-ын хууль тогтоогчид, Байдены засаг захиргаа TikTok-ын Хятад эзэмшигчдээс алдартай видео аппликейшн дэх хувьцаагаа хураахыг шаардсан юм.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө