ШУУРХАЙ: Ирэх долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилна гэж мэдэгдлээ

2023-03-17 16:42

"ОХУ-д дипломат болон эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр БНХАУ ноцтой алдагдал хүлээнэ” гэж дүгнэжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь олон улсын анхаарлын төвд ороод байна. Учир нь БНХАУ-ыг хязгааргүй хугацаагаар удирдахаар болсон, мөн Орос Украины дайн эхэлснээс хойш анх удаа Ши Жиньпин тус улсад айлчилж байгаа юм.  

Нөгөөтэй өнгөрсөн сард Хятадын Гадаад харилцааны яам, “Украины дайны талаарх байр сууриа илэрхийлж, энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх, нэг талын хориг арга хэмжээг зогсоохыг уриалж, Бээжин цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцэж буй”-гаа онцлон тэмдэглэсэн юм. 

Хятадын дарга Ши Жиньпины Орост хийх айлчлалын талаар ГХЯ-наас, “Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр орны харилцааны шинэ төлөвлөгөөг гаргаж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно” гэж мэдэгдээд байна. Харин олон улсын хэвлэлд, “Бээжингийн төвийг сахих тухай мэдэгдэл нь мөргөлдөөний мөн чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүнийг "түрэмгийлэл" гэж нэрлэхээс зайлсхийж, Москвад дипломат болон эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр ноцтойгоор алдагдал хүрнэ” гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

2023-03-17 16:13

ШУУРХАЙ: Ирэх долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилна гэж мэдэгдлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. 

Тодруулбал, БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өнөөдөр /2023.03.17/ “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин  энэ сарын 20-22 /2023.03.22-22/-ны хооронд ОХУ-д төрийн айлчлал хийнэ” гэлээ. Энэ нь өнгөрсөн жил В.Путин Украин руу дайн эхлүүлснээс хойш Ши Жиньпин Орост хийж буй анхны айлчлал юм. Харин энэ айлчлалын үеэр ”Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чухал асуудлуудыг хэлэлцэнэ" гэж Кремль мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN