ШУУРХАЙ: Мөрдөн байцаалтын явцад зугтаж ОХУ-аас Монгол руу зорчих гэж байсан иргэнийг баривчилжээ

ШУУРХАЙ: Мөрдөн байцаалтын явцад зугтаж ОХУ-аас Монгол руу зорчих гэж байсан иргэнийг баривчилжээ

Залилангийн хэрэгт шалгагдаж байсан иргэн мөрдөн байцаалтаас зугтаж ОХУ-аас Монгол руу зорчих гэж байхад нь баривчилсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Узбекистанд тус улсын иргэн А нь бусдыг залилж, их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд тэрбээр мөрдөн байцаалтын явцад зугтаж, улсаасаа гарч, улс хороонд эрэн сурвалжлагдаж байжээ. Түүнийг Монгол руу зорчих гэж байхад нь ОХУ-д саатуулсан байна. Ингэхдээ гаалийн ажилтнууд илрүүлж, ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу ОХУ-ын ДХЯ-ны ажилтнууд Кяхтинскийн дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулжээ. Бүгд Найрамдах Узбекистан Улсын эрх бүхий байгууллагаас тухайн этгээдийг цагдан хорьж, эрүүгийн хариуцлагад татахын тулд өөрийн улсад яаралтай шилжүүлэн өгөхийг хүссэн гэжээ.

Эх сурвалж: Baikal.daily