Орос, Украины мөргөлдөөнд "Хятад улс шударга байр суурь баримтална" гэж Ши Жиньпин нийтлэл бичжээ

Орос, Украины мөргөлдөөнд "Хятад улс шударга байр суурь баримтална" гэж Ши Жиньпин нийтлэл бичжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр /2023.03.20/ ОХУ-д хийх айлчлалыг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Тэгвэл тус айлчлалынхаа өмнө Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд Орос-Хятадын харилцааны талаар ярьж, Украины дайны талаар тусад нь хөндсөн нийтлэлийг хэвлүүлсэн байна.

Тэрээр, “Хятад улс мөргөлдөөнд бодитой, шударга байр суурь баримталж, энхийн хэлэлцээнд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна. Энэ нь ялангуяа НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг сахин хамгаалах, бүх улс орнуудын аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудлыг хүндэтгэх, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлтыг дэмжих, дэлхийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна" гэжээ.

Мөн тэрээр “Оросууд Украиныг дайныг зогсоох 12 зүйл бүхий төлөвлөгөөгөө дахин сануулаад. Барууны орнууд энэ төлөвлөгөөний зорилгыг бодит бус гэж нэрлэдэг” хэмээн шүүмжилжээ.

Тодруулбал, энэ тухайгаа тэрээр “Цогц асуудалд энгийн шийдэл байдаггүй. Нийтлэг, иж бүрэн, хамтын, тогтвортой байх үзэл баримтлалыг хүн бүр удирдан чиглүүлж чадвал Украины хямралаас гарах оновчтой арга зам, дэлхийн тогтвортой энх тайван, дэлхийн аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид итгэлтэй байна. Аюулгүй байдал, яриа хэлэлцээ, зөвшилцлөө тэгш, ухаалаг, прагматик байдлаар үргэлжлүүлнэ" өөрийн нийтлэлдээ бичжээ. 

Эх сурвалж: BBC