Оросын арми өнгөрсөн шөнө Украины хэд хэдэн хот руу пуужингаар харваж тодорхойгүй хохирол учруулаад байна

Оросын арми өнгөрсөн шөнө Украины хэд хэдэн хот руу пуужингаар харваж тодорхойгүй хохирол учруулаад байна

Оросын арми Краматорск руу өнгөрсөн шөнө /2023.03.20/ пуужингаар довтолж тодорхойгүй хохирол учирсан гэж Донецк мужийн цэргийн захиргааны дарга Павло Кириленко мэдэгдэв.

Энэ үеэр Костантинивка хотод нэг хүн шархадсан бөгөөд гурван давхар байшин эвдэрсэн байна. Мөн Костантинивка, Краматорск хотууд болон Бахмут орчимд ширүүн тулаан үргэлжилж, Оросын цэргүүд тус хот руу нэвтрэх замыг хаахаар оролдож байгаа талаар CNN агентлаг Украины эрх баригчдын мэдэгдсэнээс эш татан хүргэлээ.

Тус агентлагийн мэдээлснээр Авдиевка хот руу их буу, "Град" пуужингаар харвасны улмаас тодорхойгүй хохирол учраад буй аж. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.