Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорьжээ

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорьжээ

Авлигатай тэмцэх газар Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг албан тушаалаа урвуулан ашиглан авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдөр цагдан хорьжээ. Түүнийг шүүгчийн захирамжаар цагдан хорих 461-р ангид нэг сарын хугацаатай хорьж, шалгахаар болсон байна. 

Өнгөрсөн тавдугаар сард М.Баасандорж нь дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн сахилгын шийтгэл хүлээж, албан тушаал буурч байжээ. 

Тэрбээр 2003 оноос хойш Мэргэжлийн хяналтын газрын хуулийн зөвлөх, эрхзүйн мэргэжилтэн, тасгийн дарга, ахлах байцаагч мөн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга зэрэг албан тушаал тус тус хашиж байжээ.