"2024 оны сонгуульд Оросууд В.Путиныг дэмжинэ" гэдэг итгэлтэй буйгаа Ши Жиньпин илэрхийлжээ

"2024 оны сонгуульд Оросууд В.Путиныг дэмжинэ" гэдэг итгэлтэй буйгаа Ши Жиньпин илэрхийлжээ

Ярилцлагын хэвлэлийнхэнд нээлттэй хэсэгт В.Путин БНХАУ-ын даргаар Ши Жиньпиныг улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн байна. 

Харин Ши Жиньпин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын иргэд В.Путиныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа ОХУ-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, “Ши Жиньпин 2024 оны сонгуульд В.Путин оролцох тухай яриагүй, зөвхөн Оросын ард түмэн В.Путиныг дэмжиж байгаа тухай ярьсан” гэж тайлбарлажээ. 

Мөн ярилцлагын нээлттэй хэсгийн үеэр В.Путин Украины мөргөлдөөний талаарх Бээжингийн "энхийн төлөвлөгөө"-тэй танилцсанаа тэмдэглэж, Москва хэлэлцээрийн үйл явцад үргэлж нээлттэй байна гэжээ. Тэдний албан ёсны хэлэлцээ өнөөдөр болох бөгөөд Гаагийн шүүхээс В.Путиныг баривчлах тушаал гаргасан үетэй тус айлчлал давхцаж буйгаар онцлог болж байна. 

Эх сурвалж: BBC