ВИДЕО: В.Путиныг Украины Мариуполь хотод очиход нэгэн эмэгтэй "Энэ бүхэн худал шоу" гэж хашгирчээ

ВИДЕО: В.Путиныг Украины Мариуполь хотод очиход нэгэн эмэгтэй "Энэ бүхэн худал шоу" гэж хашгирчээ

Украины Мариуполь хот өнгөрсөн оны тавдугаар сар /2022.05/-д Оросын цэргүүдийн хяналтад орсон. Тэгвэл өнгөрсөн Ням гараг /2023.03.19/-т Оросын төрийн агентлагууд Кремлийн хэвлэлийн албанаас иш татан “В.Путин Мариупольд ажлын айлчлал хийсэн" гэж мэдээлсэн юм. 

Мөн энэ үеэр В.Путин "Мариуполь хотын сүм, театрын барилга зэрэг газруудад очсон” гэх дүрс бичлэг ч олон нийтийн сүлжээнд гарсан юм. Харин В.Путин Украины Мариуполь хотод хүмүүстэй уулзах үеэр нэгэн эмэгтэй “Энэ бүхэн худал шоу” гэж хашгирчээ. Түүний энэхүү бичлэг Кремлийн цахим хуудсанд бараг хагас цаг орчим нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: Varlamov news