Ши Жиньпины ОХУ-д хийж буй айлчлалтай зэрэгцэн Оросын Вагнерын хөлсний цэргүүд Хятадын есөн иргэнийг хөнөөсөн хэрэг гарсан гэж мэдээлжээ

Ши Жиньпины ОХУ-д хийж буй айлчлалтай зэрэгцэн Оросын Вагнерын хөлсний цэргүүд Хятадын есөн иргэнийг хөнөөсөн хэрэг гарсан гэж мэдээлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийж байгаа нь олон улсын анхаарлын төвд байна.  Тэрээр өчигдөр Москва хотод очсон бөгөөд орой нь В.Путинтай хаалттай уулзалт хийсэн. Тэдний уулзалт 4:30 цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн гэж буй. 

Тэгвэл өчигдөр эхэлсэн Хятадын удирдагч Ши Жиньпины айлчлалтай зэрэгцэн Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь Хятадын “Голд Кост Групп” компанийн эзэмшдэг Чимболо алтны уурхайд Оросын Вагнер компанийн хөлсний цэргүүд зэвсэгт халдлага үйлдэж Хятадын есөн иргэнийг хөнөөж хоёрыг нь шархдуулсан үйл явдал болсон байна. Иймд тус халдага нь олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд Хятад, Оросын хэлэлцээрт сөрөг нөлөөлж болзошгүй хэмээн хардаж эхлээд байна. 

Эх сурвалж: apnews.com

 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө