Якутад болсон "Цаа бугын олон улсын аварга шалгаруулах тэмцээн"-д монголын цаачид оролцсон тухай ОХУ-ын хэвлэлд нийтэлжээ

Якутад болсон "Цаа бугын олон улсын аварга шалгаруулах тэмцээн"-д монголын цаачид оролцсон тухай ОХУ-ын хэвлэлд нийтэлжээ

Уламжлалт цаа бугын олон улсын аварга шалгаруулах тэмцээн Якут улсад гуравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд боллоо. Энэ талаар тус бүгд найрамдах улсын тэргүүн Айсен Николаевын мэдээлснээр тэмцээнд оролцохоор Монгол, Хятад, Гренланд, Исланд болон ОХУ-ын цаа буга үржүүлдэг 13 бүс нутгийн багууд Иенгра тосгонд очсон байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тэмцээний хаалтын ажиллагаа 19-нд Нерюнгри хотод болж, Ёслолын хүрээнд хойд бүсийн гурвалсан харайлт, буга барих, мөн өргөн цан дээр таяг барин гүйх, цаа бугын чаргаар уралдсан буухиа уралдаанд түрүүлсэн тамирчдад шагнал гардуулжээ.

Багийн төрөлд Угра хотын баг түрүүлсэн. Хоёрдугаар байрыг Ямало-Ненецкийн автономит тойргийн төлөөлөгчид, гуравдугаар байрыг Якутын шигшээ баг эзэлжээ. Харин бусад бүх төрлийг ОХУ-ын цаачид тэргүүлсэн байна. Харин "Цаа буга үржүүлэгч" мэргэжлээр Якутийн хойд нутгийн ард түмний Арктикийн коллежийн тамирчин Дмитрий Волков, хоёрдугаар байрт Хойд, Сибирь, Алс Дорнодын уугуул цөөнхийн холбооны багийн Ариан Погодаев, болон Тувагийн Артур Кызыл-Оолович Мырлаа эхний гурван байрт оров. “Буран” цасан мотоциклийн ашиглалт, засвар үйлчилгээ” төрөлд нэгдүгээр байрыг Амур мужийн төлөөлөгч Виктор Васильев, хоёрдугаар байрыг Якутын Кирилл Курилов, гуравдугаар байрыг Югра хотын иргэн Виталий Русских тус тус эзэлжээ.