ВИДЕО: Японы Ерөнхий сайд Кишида Украинд айлчилж, Ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийлээ

ВИДЕО: Японы Ерөнхий сайд Кишида Украинд айлчилж, Ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийлээ

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Мягмар гарагт /2023.03.21/ Украинд гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, хоёр талын дээд хэмжээний уулзалт хэлэлцээ хийжээ. 

Кишида айлчлалынхаа үеэр "Ерөнхийлөгч Зеленскийн удирдлага дор эх орноо хамгаалахаар зогсож буй Украины ард түмний эр зориг, тэвчээрийг хүндэтгэж, Японы тэргүүн, Их долоогийн бүлгийн даргын хувьд Украиныг эв санааны нэгдэлтэй, гуйвшгүй дэмжихээ илэрхийлж  Украинд ирсэн” хэмээжээ. Мөн хэлэлцээний үеэр Кишида "Орос улсын довтолгоо, хүч хэрэглэж буй нэг талыг барьсан өөрчлөлтийг эрс үгүйсгэж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалах амлалтаа нотлох болно" гэж яамны мэдэгдэлд дурджээ. Энэ талаар японы олон нийтийн телевизийн NTV суваг мэдээлэхдээ Кишидаг Польшоос Киев рүү галт тэргээр явж буйг харуулсан байна.

Түүний Украинд хийсэн гэнэтийн айлчлал нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Делид уулзсанаас хэдхэн цагийн дараа, мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёелтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа долоо хоногийн дараа боллоо.

ВИДЕО: