ВИДЕО: АНУ-ын тагнуулын онгоцнууд Крымээс илүү хол зайд "Хар тэнгис"-ийн дээгүүр нислэг үйлдэж эхэлжээ

ВИДЕО: АНУ-ын тагнуулын онгоцнууд Крымээс илүү хол зайд "Хар тэнгис"-ийн дээгүүр нислэг үйлдэж эхэлжээ

Өнгөрсөн мягмар гараг /2023.03.14/-т АНУ-ын цэргийн зориулалттай “MQ-9 Reaper” загварын нисгэгчгүй онгоц Оросын сөнөөгч онгоцтой мөргөлдөж осолдсон хэрэг болсон. 

Харин энэхүү үйл явдлын дараа АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоцууд Хар тэнгис дээгүүр олон улсын агаарын орон зайд нислэгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд Крымээс илүү хол зайд нисэж эхэлжээ.  Энэ талаар Америкийн нэгэн албан тушаалтан хэлэхдээ, “Жо Байдены засаг захиргаа Америк, Оросын цэргийн хүчний хооронд шууд сөргөлдөөн болгохыг хүсэхгүй байхын тул өдөөн хатгалаас зайлсхийхийн тулд үүнийг хийж байгаа” гэж тайлбарлажээ.

Мөн Оросууд АНУ-ын нисгэгчгүй онгоцуудыг цаашид тус бүсэд нисгэхгүй тулд Украины өмнөд болон зүүн хэсэгт агаарын орон зайг хааснаа “нэг талт байдлаар зарлах”-ыг оролдож байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж. Үүний зэрэгцээ Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пэт Райдер өчигдөр /2023.03.21/ хэлэхдээ, “АНУ одоо байгаа хууль тогтоомжийн дагуу олон улсын агаарын орон зайг ашиглан Хар тэнгисийн дээгүүр нисэгчгүй онгоцоо үргэлжлүүлэн ашиглах болно” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө