"Порно од" С.Даниэлсийн шүүх хуралтай холбогдуулж Д.Трампыг баривчилж магадгүй байгаа аж

"Порно од" С.Даниэлсийн шүүх хуралтай холбогдуулж Д.Трампыг баривчилж магадгүй байгаа аж

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп порно киноны од Сторми Даниэлст 130 мянган ам.доллар төлсөн хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд баривчлагдахыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ. Прокурорын зүгээс энэ мөнгөөр Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жүжигчин бүсгүйг чимээгүй байлгахын тулд мөнгө өгөхийг оролдсон гэж үзэж байна. Трампыг баривчлах тушаал гаргах эсэх шийдвэрийг Нью-Йоркийн дүүргийн прокурор Алвин Брэгг удахгүй гаргах ёстой аж. Трамп өөрөө уг хэргийг эрс няцааж байгаа ч баривчлах шийдвэр гаргавал эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй түүхэн дэх Америкийн анхны ерөнхийлөгч болох юм.