Канай эрдмийн хүрээлэн, Шинэ Монгол сургуультай хамтран ажиллахаар болсныг Японы хэвлэлүүд онцолжээ

Канай эрдмийн хүрээлэн, Шинэ Монгол сургуультай хамтран ажиллахаар болсныг Японы хэвлэлүүд онцолжээ

Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь Япон улсын Фүкүй мужийн Канай эрдмийн хүрээлэнтэй албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар Японы News yahoo агентлаг онцолжээ. 

Тус сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадорж 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Фүкүй мужид зочлон очиж гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон бөгөөд энэ тухай Япон улсын мэдээллийн сайтуудад нийтэллээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Канай эрдмийн хүрээлэнд дараах сургуулиуд багтдаг. Үүнд:

  • Фүкүй Технологийн их сургууль
  • Фүкүй мужийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн мэргэжлийн сургууль
  • Фүкүй нарийн боов, амттан үйлдвэрлэлийн мэргэжлийн сургууль

Хамтын ажиллагааны хүрээнд, оюутан сургах, мөн сурагч болон багш солилцооны хөтөлбөрүүд хэрэгжих болно.