Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0328 дугаар салбар (Бичигт боомт)-ын хариуцсан хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс гурван километрт боомтын хяналт шалгалтын талбайд 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нүүрс тээврийн автомашинд тээвэрлэж явсан нүүрснээс цог унаж түймэр гарсныг хилчид илрүүлж хилийн боомтын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудтай хамтран цаг алдалгүй унтраалаа.
Бичигт боомтын хяналт шалгалтын талбайд 10 аж ахуйн нэгжийн нүүрс тээвэрлэсэн 32 автомашин хяналт шалгалтаар ороод улсын хилээр нэвтрэх гэж байсан бөгөөд хилчид уг түймрийг шуурхай илрүүлж унтрааснаар ард иргэдэд учирч болох их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.