БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 70.8 хувиар өсжээ

БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 70.8 хувиар өсжээ

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нэгдүгээр сарын эхээр төрийн өмчит дөрвөн аж ахуйн нэгжид Австралиас нүүрс импортлохыг эхний ээлжид зөвшөөрөхөөр төлөвлөж байсан.

Энэ сарын дундуур Австралийн нүүрсний импортод тавьсан хоригийг бүрэн цуцалсан билээ. Австралийн нүүрсний импортод тавьсан хоригийг цуцалсантай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт эрс нэмэгдсэн байна. Хятад улсын импортын нүүрс өмнөх оны мөн үеэс 70.8 хувиар өсөж, 60.64 сая тонн хүрсэн байна.