ШУУРХАЙ: Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар ТОГТООГДЖЭЭ

ШУУРХАЙ: Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар ТОГТООГДЖЭЭ

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлжээ. Мөн тухайн иргэний биологийн дээжэд тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.