БНХАУ Украйны дайныг энхийн замаар зогсоохыг уриалжээ

БНХАУ Украйны дайныг энхийн замаар зогсоохыг уриалжээ

Орос Беларусь руу цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байгаа тул Хятад Украины дайныг энхийн замаар зогсоохыг уриалж байна.

Орос цөмийн зэвсгээ өөрийн нутаг дэвсгэрээс гадагш байрлуулахгүй гэж Хятадтай хамтарсан мэдэгдэл гаргасан. Гэтэл мэдэгдэл гаргасны маргааш шахуу хөрш Беларусь улсад цөмийн зэвсэг байршуулна гэж мэдэгджээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Одоогийн нөхцөл байдалд бүх талууд дайныг энхийн замаар зохицуулах дипломат хүчин чармайлтад анхаарлаа хандуулж, нөхцөл байдлыг намжаахыг хамтдаа дэмжих ёстой. Цөмийн дайнд ялагч гэж байхгүй учир энэ дайныг эхлүүлэх ёсгүй. Цөмийн зэвсэгтэй улс орнуудын хооронд дайн гарахаас зайлсхийж, стратегийн эрсдэлийг бууруулах ёстой” хэмээжээ.