"Бэлгийн харьцаанд орсон гэдгээ нуухын тулд" порно жүжигчинд 130 мянган ам.доллар өгсөн Д.Трампд эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гарчээ

"Бэлгийн харьцаанд орсон гэдгээ нуухын тулд" порно жүжигчинд 130 мянган ам.доллар өгсөн Д.Трампд эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гарчээ

Манхэттений тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ. Учир нь түүнийг порно жүжигчин С.Даниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлсөнтэй холбоотойгоор ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн өмнө Д.Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан С.Дэниэлст 130 мянган ам. доллар өгсөн гэдэг.

Энэ нь 10 жилийн өмнө бэлгийн харьцаанд орсон талаараа ам нээхгүй байх нөхцөлтэйгөөр өгсөн гэдэгт нь прокурор итгэлтэй байгаа аж.

Тангарагтны шүүх дээрх шийдвэрийг гаргасны дараа Манхэттений тойргийн прокурор АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампад албан ёсоор ял тодорхойлох боломжтой болж байгаа аж. Ингэснээр АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт татагдсан анхны Ерөнхийлөгч асан болж байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

16 минутын өмнө