БНСУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Ким Blackpink-тай холбогдуулан сайн дураараа огцорч буйгаа мэдэгджээ

БНСУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Ким Blackpink-тай холбогдуулан сайн дураараа огцорч буйгаа мэдэгджээ

БНСУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Kim Seong-han BLACKPINK-тай холбогдуулан алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч Лхагва гарагт /2023.03.29/ сайн дураараа огцорч буйгаа мэдэгджээ.

Тодруулбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Жонныг ирэх сард Вашингтонд айлчлах үед Байдентай  төрийн оройн зоог барихаар төлөвлөж, Өмнөд Солонгосын BLACKPINK охидын хамтлагийг уг үйл ажиллагаанд санал болгосон байна. Харин энэ талаар YG энтертайментд урьдчилан мэдэгдээгүйн улмаас BLACKPINK-ийн Мексикт хийх аялан тоглолттой давхцуулчихжээ. Иймд АНУ-ын Тэргүүн хатагтайн хүсэж байсан BLACKPINK-ийн үзүүлбэр нь боломжгүй болох магадлалтай байгаа аж. Улмаар уг ажлыг хариуцаж байсан Ким ажлаа өгч, уучлал хүслээ.

Тэрбээр  “Энэ уулзалтын онцлох хэсэг болох BLACKPINK-ийн үзүүлбэрийг би хариуцаж байсан. Гэвч хоёр улсын хоорондын итгэлийн харилцаанд сэв суулгах асуудал гаргасанд ерөнхийлөгч бухимдсан тул ажлаасаа сайн дураар чөлөөлөгдөж байна. Мөн ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа ч миний учруулсан маргаан  тус улсын дипломат ажил, төрийн хэргийн удирдлагад нэмэлт дарамт учруулахыг хүсэхгүй байна” гэжээ. Мөн энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас нэмэлт тайлбар хийгээгүй байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Түүнчлэн эл үйл явдалтай холбогдуулан BLACKPINK хамтлагийн нэр хүнд улам бүр өсөж буйг олон улсын хэвлэлүүд онцоллоо.