БИДНИЙ ТУХАЙ: "Ц.Элбэгдорж тэнүүчилж яваад Украинд очиж, туг далбаатай нь хамт зургаа авхууллаа" гэж Оросын суваг мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Ц.Элбэгдорж тэнүүчилж яваад Украинд очиж, туг далбаатай нь хамт зургаа авхууллаа" гэж Оросын суваг мэдээлжээ

Орос, Украины дайн хэзээ дуусах нь тодорхойгүй, үргэлжилсэн хэвээр байна. Харин энэ хугацаанд Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн дэлхийн олон орны удирдагчид дайны цаг үеийг үл харгалзсан Украины нийслэл Киев болон бусад бүс нутгуудад хүрэлцэн очиж, нөхцөл байдалтай нь танилцсаар байгаа юм. 

Энэ долоо хоног /2023.03.28/-т Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины нийслэл Киев болон энгийн иргэдийн амь нас ихээр үрэгдэж, Оросын цэргүүд дайны гэмт хэрэг үйлдсэн гэгдэж буй Буча хотод очсон тухайгаа өөрийн Facebook хуудастаа мэдээлсэн. 

Тэгвэл түүний энэхүү аялал зарим оросуудад таалагдаагүй байна. Учир нь энэ талаар Оросын Планета Монголия” гэх телеграмм сувагт, “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсынхаа гол суудалд 8 жил ажилласан ч одоо ухаалга байж чадахгүй АНУ болон өөр газруудад тэнүүчилж яваад Украинд очиж, туг далбаатай нь зургаа авхуулжээ. Харин түүний энэ зургийн доорх хамгийн зөөлөн сэтгэгдэл нь, “Монгол хүн очиж болохгүй газар энэ хүн очиж, дандаа Монголын эсрэг юм хийж байна" гэсэн байна. Ямартай ч Ц.Элбэгдоржийн энэ галзуу үйлдэл нь Мишикогийн гашуудлын замтай төстэй эхэлж байна” гэжээ.