Хуй салхины улмаас АНУ-д 300 мянга орчим байшин гэрэл цахилгаангүй болжээ

Хуй салхины улмаас АНУ-д 300 мянга орчим байшин гэрэл цахилгаангүй болжээ

АНУ-ын төвийн муж улсуудыг хүчтэй хуй салхи дайрсны улмаас 300 мянга орчим байшин гэрэл цахилгаангүй болж, гурван хүн амиа алджээ. 

Эрчим хүчний системд гарсан ослыг бүртгэдэг “PowerOutage.us”  цахим хуудсанд мэдээлснээр, Иллинойс, Арканзас, Индиана муж улсуудын хэрэглэгчид хамгийн их хохирол амссан байна. Эдгээр муж улсад тус тус 105 334, 68 845, 33205 байшин цахилгаангүй болжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мөн Теннесси (25 204 хэрэглэгч), Айова (25 048), Висконсин (13 627), Миссури (16 580), Мичиган (10 863) зэрэг муж улсуудын хэрэглэгчид ихээхэн хохирол амссан байна.

Хуй салхины улмаас Арканзас муж улсад гурван хүн амиа алджээ. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө