Хүнд сорилттой марафон гүйлтийн тэмцээнд 76 настай тамирчин амжилттай оролцож, үзэгчдийн талархлыг хүртжээ

Хүнд сорилттой марафон гүйлтийн тэмцээнд 76 настай тамирчин амжилттай оролцож, үзэгчдийн талархлыг хүртжээ

Тодруулбал, Аргентины баруун хойд бүс нутагт орших Сальта хотод болсон хүнд сорилттой марафон гүйлтийн тэмцээнд оролцсон 76 настай Энедина Модеста Перез 5 цаг гаруй гүйж амжилттай барианд оржээ.

Улмаар тэмцээний үзэгчид түүнд баяр хүргэж, талархал илэрхийлсэн байна. Мөн олон нийтийн сүлжээнд “Түүний гайхалтай амжилт нь бүх насны хүмүүст урам зориг өгч, шийдэмгий, шаргуу хөдөлмөр наснаас үл хамааран зорилгодоо хүрэхэд тусалдаг гэдгийг харууллаа” хэмээн томоохон сайтууд болон алдартнууд онцолсон байна.