Финлянд улс ОХУ-тай хиллэдэг хил дээрээ тусгаарлах зориулалт бүхий хашаа барьж эхэлжээ

Финлянд улс ОХУ-тай хиллэдэг хил дээрээ тусгаарлах зориулалт бүхий хашаа барьж эхэлжээ

Финлянд улс аюулгүй байдлыг сайжруулах үүднээс ОХУ-тай хиллэдэг хил дээрээ 200 км хашааг хоёрдугаар /2023.02/ сараас барьж эхэлжээ.

“Хашаа нь гурван метр өндөртэй, дээр нь өргөст тортой байх болно” гэж Хил хамгаалах газраас мэдэгджээ. Финлянд улс нь Европын холбооны улсуудаас ОХУ-тай хамгийн урт буюу 1340 км хиллэдэг. Одоогийн байдлаар Финландын хилийг голчлон модон хашаагаар тусгаарлаж байна. Орос, Украины дайнд оролцох, цэргийн алба хаахаас зугтан дөрөвч буй оросууд олширсон тул Финлянд улс хашаа барихаар шийдвэрийг гаргажээ. Иматра боомтын хашааны ажил хоёрдугаар сарын 21-нд /2023.02.21/ ойн цэвэрлэгээ хийж эхэлсэн бол гуравдугаар сард зам барих, хашлага суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Хашааны тодорхой хэсэгт шөнийн харааны камер, гэрэл, чанга яригч суурилуулна.

Иматра дахь гурван км туршилтын төслийг зургадугаар сарын сүүлээр дуусгах төлөвтэй байна” гэж Хил хамгаалах газраас мэдээллээ.

Финлянд улс долдугаар сард Хил хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, илүү бат бөх хашаа барихыг зөвшөөрсөн. Одоогийн модон хашаа нь голдуу мал хилээр гарахгүй байх зорилготой юм.