Инчоны нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч байсан монгол зорчигчийн тээшнээс 100 ширхэг бууны сум олджээ

Инчоны нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч байсан монгол зорчигчийн тээшнээс 100 ширхэг бууны сум олджээ

Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч байсан монгол зорчигчийн тээшнээс 22 калибрын гар бууны 100 ширхэг сум олдсон байна. Улмаар цагдаа нар сумыг хураан авч, зорчигчийг Монгол руу явуулсан талаар БНСУ-ын SBS телевиз мэдээллээ. 

Тодруулал, Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн газраас өчигдөр /2023.04.03/ мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:26 цагийн орчимд Монгол улсын иргэн, 60 орчим насны эрэгтэй зорчигчийн тээшнээс 22 калибрын гар бууны сум 100 ширхэг илэрсэн. Тус зорчигч АНУ-ын Вашингтон DC хотоос Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалаар дамжин Монгол руу явж байсан. Онгоцны буудал дээр зорчигч А-гийн ачаа тээшийг рентген туяагаар шалгах явцад тус бүр нь 50 ширхэг сумтай хоёр хайрцаг сум илэрсэн.  Улмаар нисэх буудлын аюулгүй байдлын шалгалтын ажилтан А-гийн ачааг холбогдох этгээдийг байлцуулан онгойлгож, сумыг шалгаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Мөрдөн байцаалтын явцад А нь "Би үүнийг АНУ-ын Вашингтон хотоос спортын чиглэлээр бэлтгэл хийх гэж худалдан авсан. Монголд очоод дадлага хийхээр тээвэрлэн явж байсан. Спортын чиглэлээр сум тээвэрлэх нь яагаад буруу гэж” хэмээн эсэргүйцэл илэрхийлсэн. Үүний дараа цагдаа нар А-гийн сумыг хураан авч, Монгол руу буцаасан” гэж мэдээлэв.

Түүнчлэн сум, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, сэлэм зэрэг терроризмд ашиглаж болохуйц хүний аюулгүй байдалд заналхийлэх зүйлийг зорчигч тээвэрлэн явахыг олон улсад хориглодог бөгөөд нисэх буудалд шалгалтаар илэрсэн тохиолдолд тус нисэх буудлын удирдлагуудын хамтарсан шалгалтын үр дүнгийн дагуу шийдвэр гаргах аж.