ФОТО: "Оросууд Крым хотод хамгаалалтын байгууламж барьсан" талаар хиймэл дагуулын зурагт харуулжээ

ФОТО: "Оросууд Крым хотод хамгаалалтын байгууламж барьсан" талаар хиймэл дагуулын зурагт харуулжээ

АНУ-ын Максар технологийн компани “Оросууд хэдхэн долоо хоногийн дотор Крым хотод хамгаалалтын байгууламж барьсан” тухай хиймэл дагуулын зургийг нийтлээд Крым бол дайны бүс дэх "хамгийн бэхлэгдсэн" нутаг дэвсгэрийн нэг гэж нэрлэжээ. 

Эдгээр бэхлэлтэд "луугийн шүд" гэж нэрлэгддэг гурван эгнээ байрлах пирамид хэлбэртэй танкийн эсрэг бетон хаалт, мөн 900 метрээс урт суваг шуудуу харагдаж байгаа аж. Эдгээр шуудуунд хэд хэдэн их буу байгааг харуулжээ. Харин АНУ-ын Тэнгисийн цэргийн шинжилгээний төвийн Оросын хөтөлбөрийн захирал Майкл Кофманы хэлэхдээ, “Украин "сонгодог утгаараа" Крымийг эзлэх шийдвэр гаргах магадлал багатай” гэжээ.

Эх сурвалж: BBC