Твиттерын "цэнхэр шувуу"-ны оронд гарч ирэх болсон “Doge” коины үнэ 30 хувиар өсчээ

Твиттерын "цэнхэр шувуу"-ны оронд гарч ирэх болсон “Doge” коины үнэ 30 хувиар өсчээ

Твиттер хуудсыг веб интерфейсээс ачаалах үед “цэнхэр шувуу”-ны оронд өнөөдрөөс эхлэн “Doge” коины лого гарч ирэх болоод байна. Үүнээс хойш Doge коины үнэ 30 орчим хувиар өссөн байна.

Энэ талаар Твиттер компаниас албан ёсоор тайлбар гаргаагүй бөгөөд харин тус компанийн шинэ эзэн Элон Маск логог солихыг хүссэн нэгэн хэрэглэгчтэй "Амласан ёсоороо" гэж бичжээ. Харин энэхүү өөрчлөлт нь түр зуурынх эсэх нь тодорхойгүй байна.