ФОТО: ОХУ-ын Онцгой байдлын албанд ажилладаг Семён муур цалингаараа махан хоол, витамин, сүү авдаг аж

ФОТО: ОХУ-ын Онцгой байдлын албанд ажилладаг Семён муур цалингаараа махан хоол, витамин, сүү авдаг аж

ОХУ-ын Онцгой байдлын яамны Тюмень муж дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 135 дугаар ангид аврагч муур ажилладаг болжээ.

Түүнийг Семён гэдэг. Тус албаны жолооч хүүхэд нь муурнаас харшилтай болсон тул ажил дээрээ муур авчирснаар Сомын аврагчдын асрамжид 2 жил болсон байна. Энэ хугацаанд Семён түгшүүрийн дохионоос айхаа больж, орчиндоо бүрэн дассанаар гал сөнөөх албаныхантай хамт жагсдаг болж, түгшүүрийн шуурхай дохио дуусмагц машины кабин руу үрсэн ордог болсон байна.

Иймд тус ангийн диспетчерүүд түүнд шатдаггүй материал бүхий жижигхэн авсаархан форм урлаж өгснөөр Семён үүрэг гүйцэтгэх болжээ. Тэрбээр галын аюултай газар хүн болон амьд амьтан аюулд өртсөн эсэхийг хамгийн түрүүнд шалгадаг ба хэрэв зөрчил илэрвэл хамгийн хөнөөл хохиролгүй газраар багийнхнаа дагуулж явдаг аж.

Энэ талаар тус ангийн алба хаагч Виталий нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай Семён зоригтой, айдасгүй, тэр галын дуут дохионоос хэзээ ч айдаггүй. Тайван, эелдэг муур тэр өдрийн цагаар амарч цонхоор харах дуртай бөгөөд орой нь гал сөнөөгчидтэй ажилладаг. Түүнийг бараг өдөр бүр жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно” гэжээ.

Түүнчлэн түүнийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцож, цалин олгогдох ба энэхүү цалингаар нь түүнд махан хоол, витамин, сүү авч өгдөг байна. Харин түүний цалингаас илүү гарсан хэсгийг амьтан асрах төвд хандивладаг аж.

ФОТО: