Гаднын улс орны иргэд санаатай болон санамсаргүй байдлаар улсын хил зөрчих тохиолдол цөөнгүй гардаг.
Хамгийн сүүлд гэхэд Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн Хилийн цэргийн ангийн хариуцсан хэсгээр хил дамнан мал хулгайлах, хил давсан малаа авах, байгалийн дагалдах баялаг ашиглах, эх орондоо буцах зорилгоор 17 удаагийн 123 хүн улсын хил зөрчжээ.
Тухайлбал, БНХАУ-ын иргэн Г нь "бичиг баримтаа гээсэн" гэх шалтгаанаар Монгол Улсын хилээр зөвшөөрөлгүй гарах гэж байхад нь Дорноговь аймаг дахь хилийн цэргийн алба хаагчид шуурхай илрүүлэн холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн 16 удаагийн 1217 тооны мал улсын хил давсныг илрүүлэн хилийн дэглэмийн гэрээний дагуу шийдвэрлэсэн болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод Булган Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн ангиудын хариуцсан хэсгээр ажил үйлчилгээ явуулах, аялах, гар аргаар алт олборлох, загас барих, мөн байгалийн дагалдах баялаг ашиглах, зам судлах, төөрөх, бугын эвэр түүх зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 39 удаагийн 434 хүнийг илрүүлж хуулийн дагуу шийдвэрлэжээ.